ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#19/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Их мөнгө бол худалдах, худалдан авахад биш, 

харин хүлээхэд оршдог."

-Charlie Munger

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" IPO ХИЙХЭД

БЭЛЭН БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 5-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Худалдаа Хөгжлийн банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.


Худалдаа Хөгжлийн банк нь Монголын банкны секторын шилдэг олон улсын банк бөгөөд хамгийн том байгууллагын банк. Мөн олон улсын зах зээлд 5 удаа бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц арилжааны банк юм.

ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

АНУ-ын 4-р сарын инфляцын түвшин 4.9% гарлаа. Харин хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон инфляц буюу суурь инфляцын түвшин 5.5% гарлаа. 4-р сарын инфляцын түвшин бууралттай гарснаар тус улсын инфляцын түвшин 2022 оны оргил үеэсээ 10 сар дараалан буураад байна.

Бид одоогийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан үзэж АНУ-ын төв банкийг (FED) 2023 оныг дуустал бодлогын хүүгээ бууруулахгүй гэх хүлээлттэй байна. Харин АНУ-ын инфляцын түвшнийг 2023 оны эцэс үед 3.0% орчимд тогтворжино хэмээн таамаглаж байна.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: 2023 оны 4-р сарын байдлаар Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэсэн 4 төрлийн үнэт цаас нийт 120 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Уг үнэт цаасны арилжаан дээр оны эхэн үеэс хойш арилжаалагдсан нүүрсний 668 тэрбум төгрөг, “ХААН банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгад ирсэн 336 тэрбум төгрөгийн үнийн дүнг нэмбэл 2023 оны байдлаар МХБ дээр нийт 1.1 их наяд төгрөгийн арилжаа явагдаад байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: S&P 500 индексийн дийлэнх компаниуд 2023 оны 1-р улирлын тайлангаа танилцуулж дууслаа. Нийт 457 компани тайлангаа танилцуулснаас компаниудын 77% нь шинжээчдийн таамгийг эвдсэн, 5% нь шинжээчдийн таамагтай таарсан, 18% нь шинжээчдийн хүлээлтээс доогуур ашигт ажиллагаатай гарлаа. 


Alphabet компани хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын платформоо өнгөрөгч 7 хоногт танилцуулсан нь амжилттай болж улмаар технологийн салбарын хувьцаануудын ханшид эерэг нөлөө үзүүллээ. Харин технологийн салбарын хувьцаануудаас бусад салбарын хувьцаанууд уналттай байсан ба S&P 500 индекс 0.3%, DJIA индекс 1.1% тус тус уналттай хаагдлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Английн төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж, хүүгийн түвшнийг 4.5%-д хүргэлээ. Бодлого боловсруулагчдын 7 нь бодлогын хүүг өсгөхийг дэмжсэн бол 2 нь бодлогын хүүг өсгөхийг дэмжсэнгүй. Гэсэн хэдий ч дийлэнх саналаар бодлогын хүүг өсгөж 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэлээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Зах зээл өсөлттэй байхад хувьцаат компаниудын 2023 оны 1-р улирлын тайлан сайн гарсан нь эерэг нөлөө үзүүллээ. NIKKEI 225 индекс 0.8%, TOPIX индекс 1.0%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ-ын дефолтын эрсдэл болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах эрсдэл Япон улсын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөрөг нөлөө үзүүлсэн.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын 4-р сарын инфляцын түвшин 0.7%-иас буурч 0.1%-д хүрлээ. Уг инфляцын түвшин нь 2021 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшин болоод байна. БНХАУ-ын төв банк инфляцыг зорилтот түвшинд хүргэх, эдийн засгийн өсөлтөө цар тахлын өмнөх трендээр хурдтай өсгөх зорилгоор мөнгөний зөөлөн бодлогоо ойрын хугацаанд баримталсаар байх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 5 дугаар сарын 8-наас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 13,956 ширхэг үнэт цаасыг 1,394,838,000 төгрөгөөр арилжааллаа.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Инфляцын мэдээний дараагаар Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өсөж 3.46%-д хүрсэн. АНУ-ын 2 жил болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 312 өдөр болсон байна. Мөн 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 200 өдөр болжээ. Өгөөжийн муруй эргэх нь эдийн засгийн хямралын дохиог зах зээлд өгч байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс IV сард өмнөх сараас 2.8 хувиар өсөв

 2023.05.12 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс дөрөвдүгээр сард 221.7 нэгж болж өмнөх сараас 2.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өсөлтийн хурд өмнөх саруудтай харьцуулахад эрчимжсэн байна.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын өр, ДНБ-ий харьцаа дээд түвшинд хүрлээ

 2023.05.09 

БНХАУ-ын өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа оны эхний улиралд дээд түвшинд хүрлээ. Энэ нь Covid-19-ийг Үл тэвчих бодлогыг цуцалсны дараа банкнууд аж ахуйн нэгжид олгох зээлээ нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 2023.05.09 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. 


Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 


Арилжааны системийн сайжруулалт -63.7%
Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7%
Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1% 
Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох-19.5%.


Компани 2023 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6.0 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 250.8 сая төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байна. 

Дэлгэрэнгүй